JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 33 DOI: 10.5281/zenodo.17528453 WATER QUALITY AND POLLUTION Purevsuren Davaadorj1 Mongolia, Ulaanbaatar, Mongolian University of Life Sciences, National Renewable Energy Center E-mail: [email protected]1 Abstract: Water is an essential component of the natural environment and a vital resource for human health, the economy, and the sustainable development of ecosystems. However, due to population growth, urbanization, industrialization, and agricultural activities, the quality of water resources has been deteriorating, and pollution levels have increased. In Mongolia, an average of 500 million cubic meters of water is used annually, more than 80% of which comes from groundwater sources (Water Supply and Sewerage Authority, 2023). The structure of water use is as follows: livestock husbandry 33.4%, irrigated agriculture 27.4%, mining industry 17%, and domestic use 14.4%. Only about 2% of Mongolia’s total water resources are usable groundwater, which increases the risk of water scarcity (OECD, 2023). According to national water quality monitoring data, of the 81 rivers and streams studied in 2023, several major rivers were rated as “polluted.” For instance, some sections of the Tuul River recorded a biotic index of 5.11, indicating a “moderately polluted” condition (Ministry of Environment and Tourism, 2024). This pollution has been attributed to domestic wastewater, industrial effluents, and mining activities. Therefore, this study aimed to evaluate the chemical, biological, and physical characteristics of urban and rural surface water sources in Mongolia. Seasonal water samples were collected and analyzed in the laboratory for parameters such as pH, chlorine, nitrate, heavy metals, and coliform bacteria. The results showed that nitrate and heavy metal concentrations in urban water sources occasionally exceeded standard limits, whereas rural water sources were relatively cleaner. Biological indicators also revealed that water quality is influenced by multiple environmental and anthropogenic factors. These findings provide theoretical and practical significance for reducing water pollution, protecting public health, and ensuring the sustainable use of water resources. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 УСНЫ ЧАНАР БА БОХИРДОЛ Даваадоржын Пүрэвсүрэн1 1Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг:
[email protected] Хураангуй: Ус бол байгаль орчны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний эрүүл мэнд, эдийн засаг, экосистемийн тогтвортой хөгжилд нэн чухал нөөц юм. Гэвч хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн идэвхжилээс шалтгаалан усны чанар доройтож, бохирдлын хэмжээ нэмэгдэж байна.Монгол Улсад жилдээ дунджаар 500 сая м³ ус хэрэглэдэг бөгөөд нийт хэрэглээний 80 %-аас илүү нь газрын доорх уснаас хангагддаг байна (Ус сувгийн удирдах газар, 2023). Усны хэрэглээний бүтэц нь мал аж ахуй 33.4 %, усалгаатай газар тариалан 27.4 %, уул уурхай 17 %, унд ахуйн хэрэглээ 14.4 %-ийг эзэлдэг гэж мэдээлжээ. Монгол орны нийт усны нөөцийн дөнгөж ≈2 % нь ашиглах боломжтой газрын доорх ус бөгөөд энэ нь усны хомсдолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна (OECD, 2023). Усны чанарын хяналт шинжилгээний дүнгээс харахад, 2023 онд судлагдсан 81 гол, мөрний усны чанарын үзүүлэлтүүдээс томоохон голуудын зарим хэсэг “бохирдолтой” үнэлгээ авсан. Тухайлбал, Туул голын зарим хэсгийн биотик индекс 5.11 буюу “ба бохирдолтой” гэж үнэлэгджээ (БОАЖЯ, 2024). Энэ нь ахуйн бохир ус, үйлдвэрийн хаягдал, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн гэж дүгнэсэн байна.Иймд Монгол Улсын хот суурины болон хөдөө орчны гол усны эх үүсвэрүүдийн химийн, биологийн болон физик үзүүлэлтүүдийг тодорхойлон усны бохирдлын түвшинг үнэлэлээ. Уг судалгаанд усны дээжийг улирал бүрт цуглуулж, лабораторийн аргаар рН, хлор, нитрат, хүнд металл, колиформ бактери зэрэг үзүүлэлтүүдийг шинжилсэн. Судалгааны үр дүнд хотын гол усны эх үүсвэрүүдэд нитрат болон хүнд металлын агууламж хэтрэх тохиолдол илэрсэн бол хөдөө орчны ус харьцангуй цэвэр байсныг тогтоов. Мөн биологийн бохирдлын үзүүлэлтүүд нь усны чанарыг олон хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхойлж буйг харуулсан. Эдгээр үр дүн нь усны бохирдлыг бууруулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, усны эх үүсвэрийг тогтвортой ашиглахад онол практикийн ач холбогдолтой юм. Түлхүүр үг: Усны чанар, бохирдол, байгаль орчин, хүний эрүүл мэнд, хамгаалалт I. УДИРТГАЛ Хот суурин газрын усны бохирдол нь хүн амын нягтрал, үйлдвэрлэл, ахуйн болон инженерийн дэд бүтцийн хөгжилтэй шууд холбоотой. Хотын бүсэд хүн ам, үйлдвэр, үйлчилгээ төвлөрдөг учраас усны хэрэглээ өндөр, бохир усны хэмжээ их байдаг бөгөөд энэ нь усны чанарыг бууруулах үндсэн шалтгаан
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 34 болдог. Монгол Улсад нийт хүн амын 70 орчим хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд (Үндэсний статистикийн газар , 2024) энэ нь унд ахуйн усны хэрэглээ болон бохир усны үүсэлд гол нөлөө үзүүлж байна. Улаанбаатар хотод өдөр бүр дунджаар 170–200 мянган м³ бохир ус үүсэж, үүний зөвхөн 80 орчим хувь нь төвлөрсөн цэвэрлэх байгууламжаар дамждаг байна (БОАЖЯ, Усны бохирдлын өнөөгийн судалгаа , 2024). Үлдсэн хэсэг нь цэвэрлэгээгүйгээр хөрс, гадаргын усанд шүүрэн орж, Туул гол зэрэг усны биетийг бохирдуулах гол эх үүсвэр болж байна. Туул голын сав газарт 2023 онд хийсэн шинжилгээгээр, усны нитратын агууламж 51–75 мг/л, фосфатын хэмжээ 0.4–0.8 мг/л, COD (химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ) 25–35 мг/л хүрч байсан нь Монгол Улсын MNS 4586:2016 стандартын зөвшөөрөгдөх хязгаараас давсан үзүүлэлт гэж дүгнэгджээ (БОАЖЯ, Усны бохирдлын өнөөгийн судалгаа , 2024). Мөн хот суурингийн усанд Pb (хар тугалга) болон Cu (зэс) зэрэг хүнд металлын агууламж нэмэгдэж байгаа нь үйлдвэрийн бохир ус, автомашины ялгарал, дулааны станцын үнс, бохир усны лагийн буруу хаягдлаас үүдэлтэй гэж үздэг. Улаанбаатар хотын баруун бүсийн гүний усны зарим цэгт Pb – 0.02 мг/л, Cu – 0.06 мг/л илэрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй (0.01–0.05 мг/л) харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр, ахуйн гаралтай бохир ус нь биологийн бохирдлын чухал эх үүсвэр бөгөөд E. coli болон колиформ бактери их хэмжээгээр илэрдэг. Улаанбаатар хотын зарим зуслангийн бүсийн гүний худагт хийсэн шинжилгээгээр 100 мл усанд 10³–10⁴ КОЕ колиформ илэрсэн нь бохирдол хөрсөнд нэвтэрч, ундны усны аюулгүй байдалд нөлөөлж буйг харуулсан байна (НЭМҮТ, 2022).Хот суурингийн усны бохирдол нь зөвхөн химийн найрлагаар хязгаарлагдахгүй — физик ба биологийн чанар ч буурдаг. Туул, Сэлбэ, Дунд гол зэрэг голуудын эрэг дагуу усны бохирдлын үнэлгээний индекс (WQI) дунджаар 65–80 нэгж буюу “дундаж–муу чанартай усны ангилалд” орж байна (УСОГ, 2023). Энэ нь усны экосистемийн өөрийгөө цэвэршүүлэх чадвар буурч байгааг илтгэнэ. Иймээс томоохон хот суурин буюу Дархан-Уул болон Орхон-Уул аймгуудын усны бохирдол ба усны чанарыг судлаж, усны бохирдлыг бууруулахад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг олж тогтоолоо. Хот суурингийн усны бохирдол нь Монгол Улсад хамгийн том хүрээнд илэрч байгаа усны чанарын асуудлын нэг бөгөөд хүн амын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна. Үүнийг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ, бодлого, менежментийн үр дүнтэй хэрэгжилт шаардлагатай байна. II. УСНЫ БОХИРДОЛ Усны бохирдол нь ямар нэгэн бодис усанд орсноос байгалиас тогтсон бүтэц, найрлага нь сөрөг өөрчлөлт илрэх явдал юм. Үүнд органик болон эрдсээс үүдэлтэй бохирдлууд орно. Усны биологийн бохирдуулагчдад патоген буюу өвчин үүсгэгч нян, бактер, шимэгч хорхой, вирус ордог. Химийн бохирлуулагчдад нитрит, хар тугалга, мишьяк болон цацраг идэвхит нэгдлүүд орно.Өөрөөр хэлбэл, усны чанар байгалийн анхны төлөвөөсөө өөрчлөгдөж, унд ахуй, үйлдвэрлэл, экосистемийн хэрэгцээнд тохиромжгүй хэмжээнд хүрэх үзэгдлийг бохирдол гэж нэрлэнэ.Дэлхийн байгаль орчны хөтөлбөрийн газрын (UNEP, 2023) тодорхойлохоор бол усны бохирдол нь “усны биетэд гаднын бодис, эрчим, энерги нэвтрэх замаар усны биологийн, химийн болон физик шинж чанарыг сөргөөр өөрчлөх үзэгдэл” юм. (UNEP, 2023) Энэхүү бохирдлыг Монгол Улсын MNS 4586:2016 стандартын дагуу, усны чанарын доройтол нь химийн найрлага, биологийн шинж, физик үзүүлэлтүүд (өнгө, үнэр, тунгалаг байдал, температур, рН гэх мэт)-д үзүүлэх өөрчлөлтөөр илэрдэг гэж заасан байдаг. 1. Усны бохирдлын төрлүүд Судлаачид усны бохирдлыг үүсэл гарал, шинж чанараар нь дараах үндсэн төрлүүдэд хуваадаг. Зураг 1.Усны бохирдлын төрлүүд Эх сурвалж:“Water Pricing in the United States.” American Water Works Association. 2. Усны бохирдол үүсэх шалтгаан UNESCO (2022)-ийн судалгаагаар усны бохирдлын 70 орчим хувь нь антропоген буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Үүнд: - Ахуйн гаралтай бохир ус (ариун цэврийн байгууламж, угаалгын ус, хүнсний хаягдал) - Үйлдвэрийн хаягдал ус (уул уурхай, арьс шир, химийн үйлдвэрүүдийн хаягдал) - Хөдөө аж ахуйн бохирдол (бордоо, пестицид, мал аж ахуйн ялгадас) Усны температур, өнгө, тунгалаг байдал, хөвмөл хог, лаг зэргийн нөлөөгөөр үүсдэг бохирдол. Физик бохирдол Усанд амьдарч буй бичил биет, бактер, вирус, замаг, мөөгөнцөр зэрэг биологийн гаралтай бохирдуулагчид. Биологийн бохирдол Хүнсний болон үйлдвэрлэлий н гаралтай химийн бодис, хүнд металл (Pb, Hg, Cu, Cd), пестицид, нефтийн бүтээгдэхүүн, фосфат, нитрат зэрэг нь усны найрлагыг өөрчилдөг. Химийн бохирдол
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 35 - Хотын гадаргын усны урсац (борооны усанд ууссан тос, хог, тоос шороо, автомашины хорт бодис) - Байгалийн гаралтай бохирдол (газар хөдлөлт, галт уулын идэвхжил, хөрсний элэгдэл гэх мэт) Монгол Улсад эдгээрээс хамгийн гол нь уул уурхай, ахуйн бохир ус, мал аж ахуйн гаралтай хаягдал юм. Тухайлбал, Улаанбаатар хотод өдөр бүр 200 мянга орчим м³ бохир ус үүсдэг бөгөөд үүний 20 орчим хувь нь цэвэршүүлэлгүйгээр Туул голд нийлдэг байна (БОАЖЯ, 2022). Усны бохирдлын сөрөг нөлөө: Усны бохирдол нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, эдийн засаг, экосистемийн тэнцвэрт байдалд өргөн хүрээтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Усны чанар доройтох нь зөвхөн байгаль орчны асуудал бус, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн бодлоготой шууд уялдаатай ноцтой асуудал юм. Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: Нитрат, хлорид, хүнд металл, бактер зэрэг бохирдуулагч бодисуудтай ус нь хүний биед орсны дараа олон төрлийн өвчнийг үүсгэдэг. Тухайлбал, нитрат ихтэй ус уух нь цусны хүчилтөрөгчийн солилцоог бууруулж, нярай болон бага насны хүүхдэд “цэнхэр нярайн хам шинж” (methemoglobinemia) үүсгэдэг гэж ДЭМБ анхааруулсан байдаг (WHO, 2023). Мөн хар тугалга, кадми зэрэг хүнд металлууд нь элэг, бөөрний үйл ажиллагааг гэмтээж, мэдрэлийн системийн хөгжлийг саатуулдаг. Халдварт бактери (жишээлбэл E. coli)-ийн бохирдол нь гэдэсний халдварт өвчин, суулгалт, хордлого үүсгэх гол шалтгаан болдог. Экосистемд үзүүлэх нөлөө: Усны бохирдол нь байгалийн экосистемийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Химийн болон органик бодисын хэт ачаалал нь усан орчны хүчилтөрөгчийн агууламжийг бууруулж, үүнээс шалтгаалан загас, усны ургамлын төрөл зүйл цөөрдөг. Мөн фосфат, нитратын хэт их агууламж нь эвтрофикаци буюу замаг хэт өсөх үзэгдлийг бий болгож, усны тунгалаг байдлыг багасгадаг (UNEP, 2023). Энэ нь урт хугацаанд гол, нуурын экосистемийг доройтуулах гол шалтгаан болдог. Эдийн засагт үзүүлэх нөлөө: Усны бохирдол нь эдийн засгийн хувьд ч ихээхэн зардал дагуулдаг. Цэвэр усны хомсдол нэмэгдэхийн хэрээр ус цэвэршүүлэх, цэвэр ус түгээх, хяналт шинжилгээ хийх зардал өсч байна. Монгол Улсад жил бүр ус цэвэршүүлэх, хяналт шинжилгээ хийхэд 30 тэрбум төгрөгөөс дээш төсөв зарцуулж байгаа бөгөөд энэ нь усны чанар муудаж байгаагийн шууд үр дагавар юм (Сангийн яам, 2024). Үүнээс гадна, бохирдсон усны улмаас хүн амын өвчлөл нэмэгдэж, хөдөлмөрийн чадвар буурах нь эдийн засгийн алдагдлыг улам ихэсгэдэг. Иймд усны бохирдлын нөлөөг бууруулахын тулд бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бохир усны хяналтын системийг сайжруулах, байгаль орчны хяналтыг тогтмолжуулах, усны хэрэглээний соёлыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой юм. 3. Усны чанар Усны чанар гэдэг нь усны биологийн, химийн, физик шинж чанар, түүнчлэн усны хэрэглээний зориулалтад нийцэх байдал-ыг тодорхойлдог үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, усны чанар нь тухайн ус ундаа, хоол хүнс, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, экосистемийн хэрэгцээнд тохиромжтой эсэхийг илэрхийлдэг үзүүлэлт юм.Усны чанарыг голчлон дараах шинж чанараар үнэлдэг. Зураг 2. Усны чанар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO, 2023)-ын тодорхойлсноор, усны чанар нь хүний эрүүл мэндэд аюулгүй байх түвшинг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд чанар муутай ус нь гэдэсний халдварт өвчин, хүнд металлын хордлого зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. Монгол Улсын стандартын дагуу (MNS 4586:2016), ундны усны чанар нь дараах үндсэн үзүүлэлтүүдээр хяналтанд ордог. Иймд усны чанар нь эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой хөгжил, эдийн засгийн үр ашигт шууд нөлөөтэй чухал үзүүлэлт юм. III. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Судалгааны объект, дээж авах арга: Судалгаанд Монгол Улсын нийслэл хот болон Дархан-Уул, Орхон аймаг зэрэг хөдөө орчны гол усны эх үүсвэрийг хамруулсан. Дээжийг улирал бүрт стандарт аргачлалаар авсан бөгөөд дээж авах үед бохирдол оруулахгүйн тулд цэвэр сав, хамгаалалтын хувцас хэрэглэсэн. Усны дээжийг хөргөж, лабораторид хүргэхдээ химийн болон биологийн шинжилгээнд нөлөөлөхгүй нөхцлийг хангаж хадгалсан. Шинжилгээний арга зүй: Химийн үзүүлэлтүүд (pH, нитрат, нитрит, хлор хүнд металлууд: Pb, Cd, Hg) Физик үзүүлэлтүүд: Биологийн үзүүлэлтүүд (Өнгө, үнэр, гэрэлтэлт, нийт задралт нийт колиформ бактери, E. Coli)
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 36 Химийн үзүүлэлтүүд (Спектрофотометрийн арга, хүнд металл хэмжилтийг атом шингээлтийн спектроскопи (AAS), биологийн үзүүлэлтүүдийг микробиологийн стандарт аргаар тодорхойлсон.Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээг хийж усны дээжний шинжилгээний үр дүнг Excel програм ашиглан боловсруулж, хот, хөдөө орчны усны чанарын ялгааг харьцуулсан. Мөн олон улсын стандарт (WHO, US EPA) болон Монгол Улсын усны чанарын стандартад нийцэж буй эсэхийг үнэлсэн. Биологийн үзүүлэлтүүд (Хотын гол усанд нийт колиформ бактери 100–150 CFU/100мл, E. coli 100– 120 CFU/100мл илэрсэн нь бохирдлын түвшин өндөр байгааг харуулсан) Хөдөө орчны усанд нийт колиформ 10–25 CFU/100мл, E. coli 15–25 CFU/100мл илэрсэн нь харьцангуй цэвэр байсныг харуулсан. 1-Р ХҮСНЭГТ ХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД Үзүүлэлт Хотын ус (Улаанба атар) Хөдөө орчны ус (Дархан, Орхон) Стандарт (WHO/MNS) pH 7.2 7.5 6.5–8.5 Нитрат (mg/L) 12 4 ≤50 Нитрит (mg/L) 0.8 0.2 ≤3 Хлор (mg/L) 0.5 0.3 0.2–1 Pb (µg/L) 15 5 ≤10 Cd (µg/L) 2 0.5 ≤3 Hg (µg/L) 0.8 0.1 ≤1 Хотын усанд хөнгөн металууд өндөр үзүүлэлттэй байгаа нь бохирдол илэрхий байна. pH: Хотын усны pH 7.2, хөдөө орчны усны pH 7.5 байгаа нь аль алинд нь стандартын хүрээнд (6.5–8.5) орж байна. Энэ нь ус нь хүчиллэг, сульфат ихтэй биш, хэрэглээнд аюулгүй болохыг харуулж байна. Нитрат, нитрит:Хотын усанд нитрат 12 mg/L, нитрит 0.8 mg/L байгаа нь стандартын дээд хязгаарт багтаж байна. Харин хөдөө орчны усанд нитрат 4 mg/L, нитрит 0.2 mg/L байна. Хотын усны нитрат харьцангуй өндөр байгаа нь хотын хүн амын нягтрал, хог хаягдлын нөлөө, химийн бордооны нөлөөгөөр үүссэн байж болзошгүйг илтгэнэ. Хлор:Хотын усанд 0.5 mg/L, хөдөө орон нутагт 0.3 mg/L байна. Хлор нь ус ариутгахад хэрэглэгддэг боловч илүүдэл байвал амт, үнэрт нөлөөлдөг. Аль алинд нь стандартын дотор байгаа. Хөнгөн металлууд (Pb, Cd, Hg): Pb: Хотын усанд 15 µg/L, хөдөө орчны усанд 5 µg/L байна. Хотын ус стандартын (≤10 µg/L) хязгаараас давсан байна. Cd: Хотын усанд 2 µg/L, хөдөө орчны усанд 0.5 µg/L байна. Аль алинд нь стандартын дотор байгаа. Hg: Хотын усанд 0.8 µg/L, хөдөө орон нутагт 0.1 µg/L байна. Стандартын дотор байна.Хотын усанд Pb-ийн хэмжээ стандартын дээд хязгаараас давсан нь хотын гол усны бохирдлыг харуулж байна. Энэ нь голдуу үйлдвэрлэл, хөдөлмөрийн ба хөдлөх тээврийн ялгарал, цэвэрлэгээний дутмаг байдлаас үүдэлтэй байж болзошгүй. Хөдөө орон нутгийн ус нь хөнгөн металлын хэмжээгээр илүү цэвэр, аюулгүй байна. 2-Р ХҮСНЭГТ ФИЗИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД Үзүүлэлт Хотын ус Хөдөө орчны ус Стандарт Өнгө (Pt-Co) 25 5 ≤15 Үнэр Бага бохирдолтой Цэвэр - Гэрэлтэлт (NTU) 8 2 ≤5 Өнгө (Pt-Co):Хотын усны өнгө 25 Pt-Co байгаа нь стандартын дээд хязгаараас (≤15 Pt-Co) давсан байна. Энэ нь усанд органик бодис, шавар, илүүдэл ион орсон эсэхийг илтгэнэ. Харин хөдөө орчны ус 5 Pt-Co байгаа нь стандартын дотор, харьцангуй цэвэр, ил тод усны чанартай байна. Үнэр:Хотын ус бага бохирдолтой үнэртэй байгаа нь усанд органик бодисын бага хэмжээ орсон байж болзошгүйг харуулж байна. Хөдөө орон нутгийн ус нь үнэргүй, цэвэр бөгөөд хэрэглээнд таатай байна. Гэрэлтэлт (NTU) Хотын усны гэрэлтэлт 8 NTU байна, энэ нь стандартын дээд хязгаараас (≤5 NTU) өндөр байна. Энэ нь усанд шингэн тоосонцор, шавар, шавхагдсан органик бодис орсныг илтгэнэ. Хөдөө орон нутгийн ус 2 NTU байна, харьцангуй тунгалаг, гэрэлтэлт сайтай. Хотын усны физик үзүүлэлтүүд (өнгө, гэрэлтэлт, үнэр) стандартын дээд хязгаараас давсан нь хэрэглээний хувьд эрсдэлтэйг харуулж байна. Үүний гол шалтгаан нь хотын усан хангамжийн эх үүсвэрт бохирдол орж, усны цэвэрлэгээний үр дүн дутмаг байж болзошгүй юм. Харин хөдөө орон нутгийн ус нь физик үзүүлэлтээр илүү цэвэр, аюулгүй байна. 3-Р ХҮСНЭГТ БИОЛОГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД Үзүүлэлт Хотын ус Хөдөө орчны ус Стандарт (CFU/100мл) Нийт колиформ 100–150 10–25 0 E. Coli 100–120 15–25 0 Нийт колиформ бактери: Хотын усанд нийт колиформ бактери 100–150 CFU/100 мл байна. Энэ нь стандарт (0 CFU/100 мл)-ээс хамаагүй өндөр бөгөөд усанд бохирдол, ариун цэвэр дутмаг байгааг харуулж байна. Хөдөө орон нутгийн усанд нийт колиформ 10– 25 CFU/100 мл байна. Энэ нь стандартын хэмжээнээс өндөр ч, хотын уснаас харьцангуй бага бөгөөд харьцангуй цэвэр байгааг илтгэнэ. E. Coli: Хотын усанд E. Coli 100–120 CFU/100 мл байна. E. Coli нь хүн, малын ялгадаснаас үүсдэг тул хотын усанд эрүүл мэндэд эрсдэлтэй бохирдол их байгааг харуулж байна. Харин хөдөө орон нутгийн усанд 15–25 CFU/100 мл илэрсэн нь харьцангуй бага, хэрэглээнд аюул багатай боловч бүрэн цэвэр биш байна.Хотын гол усанд бактериологийн бохирдол өндөр байгаа нь хэрэглээнд эрсдэлтэйг харуулж
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 37 байна. Үүний гол шалтгаан нь хүн амын нягтрал, бохир усны шугам, ариутгалын дутмаг байдал байж болно. Хөдөө орон нутгийн ус харьцангуй цэвэр байгаа ч, хэрэглээний өмнө ариутгал хийх нь зүйтэй. ДҮГНЭЛТ Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсын нийслэл хотын гол усны эх үүсвэр нь Дархан-Уул, Орхон зэрэг хөдөө орчны усны эх үүсвэртэй харьцуулахад усны чанарын хувьд илүү бохирдолтой болох нь тогтоогдлоо. 1. Химийн үзүүлэлтүүдийн хувьд: Хотын усанд хүнд металлын (ялангуяа Pb) агууламж стандартын дээд хязгаараас давсан нь үйлдвэрлэл, авто тээврийн ялгарал, бохир усны цэвэрлэгээ дутмаг байгааг харуулж байна. Харин хөдөө орчны усанд эдгээр хорт элементүүд стандартын дотор байсан нь байгаль орчны ачаалал бага, бохирдлын эх үүсвэр цөөнтэй холбоотой. 2. Физик үзүүлэлтүүдийн хувьд: Хотын усны өнгө, гэрэлтэлт стандартын дээд хэмжээнээс давж, үнэр илэрсэн нь усанд ууссан органик бодис, хаягдал шавар, тоосонцор их байгааг харуулж байна. Хөдөө орчны ус тунгалаг, үнэргүй, өнгө бага бөгөөд стандартын шаардлага хангаж байна. 3. Биологийн үзүүлэлтүүдийн хувьд: Хотын усанд нийт колиформ болон E. coli-ийн хэмжээ 100–150 CFU/100 мл-ийн хооронд байж, стандарт (0 CFU/100 мл)-аас хамаагүй өндөр гарсан нь бактериологийн бохирдол маш өндөр байгааг илтгэв. Энэ нь ариутгал, усны шүүлтүүрийн систем хангалтгүй, бохир усны шугам усны эх үүсвэртэй ойр байгаатай холбоотой байж болох юм. Харин хөдөө орчны усанд бактерийн үзүүлэлт харьцангуй бага гарсан ч, хэрэглээнд шууд хэрэглэхийн өмнө ариутгал хийх шаардлагатай. 4. Эдийн засаг ба нийгмийн үр дагавар: Усны бохирдол нь зөвхөн байгаль орчинд бус, эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байна. Ус цэвэршүүлэх, хяналт шинжилгээ хийх зардал жил бүр өсөж, 30 тэрбум төгрөгөөс давж байгаа нь усны чанар муудаж буйг илтгэнэ. Мөн бохир усны нөлөөгөөр хүн амын өвчлөл нэмэгдэж, хөдөлмөрийн чадвар буурах нь эдийн засгийн хохирлыг улам нэмэгдүүлж байна.Хотын усны чанар нь химийн, физик болон биологийн бүх үзүүлэлтээр хөдөө орчны уснаас муу байгаа нь усны бохирдлын түвшин өндөр, байгаль орчны менежмент, хяналтын тогтолцоо сайжруулах шаардлагатайг харуулж байна. Санал, зөвлөмж: - Хотын усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. - Усны чанарын хяналт, лабораторийн шинжилгээг тогтмолжуулж, ил тод тайлагнах. - Хүн амын усны хэрэглээний соёлыг дээшлүүлж, ус хэмнэх, ариун цэврийн зохистой хэрэглээг хэвшүүлэх. - Байгаль орчны бодлогод усны чанар, хамгааллын асуудлыг тусгайлан анхаарах. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] Vallero, D. A. (2024). Fundamentals of Water Pollution: Quantifying Pollutant Formation, Transport, Transformation, Fate, and Risks. Academic Press. https://doi.org/10.1016/C20230-50836-5 [2] Bartram, J., & Ballance, R. (Eds.). (1996). Water quality monitoring: A practical guide to the design and implementation of freshwater quality studies and monitoring programmes. E & FN Spon. [3] American Public Health Association (APHA), American Water Works Association (AWWA), & Water Environment Federation (WEF). (2005). Standard methods for the examination of water and wastewater (21st ed.). APHA. [4] World Health Organization (WHO). (1997). Guidelines for drinking-water quality (2nd ed., Vol. 3). Surveillance and control of community supplies. WHO. [5] United Nations Environment Programme (UNEP). (2010). Clearing the waters: A focus on water quality. UNEP.