JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 38 DOI: 10.5281/zenodo.17529781 IMPACT OF DRINKING AND INDUSTRIAL WATER QUALITY AND MINERAL CONTENT Tungalag Buurunkhii1, Baigalmaa B 2, Battsengel Ganbat3 , Punsaldulam Batchuluun4, Enkhtsetseg Orlom5 1Mongolia, Ulaanbaatar, General Education School No. 147 E-mail:
[email protected] Abstract: Water is not only our source of life, but also the foundation of social health and development. Water is a fundamental human right and a basic need. The safety and accessibility of clean water are important for the activities of all sectors necessary for our lives, including food, agriculture, and industrial sectors. Since human health is the basis of sustainable development, based on the cognitive theory of Natural Sciences, by studying the amount of minerals in bottled, purified, and centralized tap water and river water, the acid-base characteristics of water, and the amount of mineralization contained in it, we can soften drinking water that is suitable for the given situation, easy to use, and inexpensive, improve the quality of drinking water, know how to use water, take care of our health, and learn how to protect ourselves and others from water-related diseases. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 УНДНЫ БОЛОН ҮЙЛДВЭРИЙН САВЛАСАН УСНЫ ЧАНАР БА ЭРДСИЙН АГУУЛАМЖИЙН ҮР НӨЛӨӨ Бөөрөнхийн Тунгалаг1, Б Байгалмаа2, Ганбатын Батцэнгэл3, Батчулууны Пунсалдулам4, Орломын Энхцэцэг5 1 Монгол улс, Улаанбаатар, Нийлэлийн Ерөнхий Боловсролын 147 дугаар сургууль Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг:
[email protected] Хураангуй: Ус бол бидний амьдралын эх үүсвэр төдийгүй нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн үндэс суурь нь юм. Ус нь хүний үндсэн эрх бөгөөд үндсэн хэрэгцээ болно. Цэвэр усны аюулгүй байдал, хүртээмж нь хоол хүнс ХАА, аж үйлдвэрийн салбар зэрэг бидний амьдралд шаардлагатай бүхий л салбарын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Хүний эрүүл мэндийн асуудал тогтвортой хөгжлийн үндэс болох учраас Байгалийн ухааны хичээлийн танин мэдэхүйн онол дээр тулгуурлан, савласан, цэвэршүүлсэн болон төвлөрсөн шугамын ус, голын усан дахь эрдсийн хэмжээ, усны хүчиллэг суурилаг шинж , түүнд агуулагдаж байгаа эрдэсжилтиийн хэмжээг судалснаар тухайн нөхцөлд тохирсон, ашиглахад хялбар, хямд зардалтай ундны усыг зөөлрүүлж ундны усны чанарыг сайжруулж усны хэрэглээг мэдэж эрүүл мэндээ анхаарч уснаас шалтгаалах эмгэгээс өөрийгөө болон бусдыг хамгаалах аргад суралцах. Түлхүүр үг: Үйлдвэрийн савласан ус ба хэрэглээний ус, РН хүчиллэг суурилаг шинж, эрдэсийн агууламж түүний үр нөлөө. I. УДИРТГАЛ Хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй, найдвартай савласан ус тэр дундаа эрдэст усны хэрэглээ жил бүр улам нэмэгдэж байгаа үүнийг дагаад цэвэр савлагаатай усны үйлдвэрлэл төрөлжиж хүрээгээ тэлсээр байна. Одоогоор манай улсад 90 гаруй цэвэршүүлсэн савлагаатай усны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Савласан ус-Ундны хэрэглээнд шууд хэрэглэх зориулалтаар технологийн тодорхой боловсруулалт хийсэн ус Эрдэслэг ус-100мг/л-400мг/л эрдэс бодисын агууламжтай, эмгэг төрөгч бичил биетэн агуулаагүй, химийн болон цацраг идэвхит бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, байгалийн гүний эсвэл үйлдвэрийн аргаар боловсруулалт хийж савласан ус. Хүн амын унд ахуйн хэрэглээнд ашиглах усны эрүүл ахуйн шаардлага, хэм хэмжээг хангах, түүний чанар, аюулгүй байдлын үнэлгээний үйл ажиллагааг зохицуулахад стандартын үзүүлэлт чухал юм. МОНГОЛ УЛСЫН УНДНЫ УСНЫ СТАНДАРТ-МNS 900:2018, МNS/0900-2005/ Үзүүлэлт хэмжих нэгж Өнгө, градус Үнэр, балл Амт, балл булингар Рн Цахилгаан дамжуулах чанар Хлорид мг/л МNS 900:2018 20 2 2 5 6,58,5 1,0 350
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 39 МУ-ЫН САВЛАСАН УСНЫ СТАНДАРТ MNS5007:2025 ТЕХНИКИЙН ШААРДЛАГА 5,3-ЫН 2-Р ХҮСНЭГТ САВЛАСАН УСНЫ ХИМИЙН НАЙРЛАГЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ Савласан усыг эрдэс бодисын агууламж, химийн найрлагаас хамааруулан ангилна. Ус бол хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зүйл бөгөөд биед эзлэх усны хувь 2 хувиар буурахад энэ нь биеийн дулааны зохицуулалт, төвлөрөлт, сонор сэрэмж танин мэдэхүйн үйл ажиллагаа чадавхад сөргөөр нөлөөлдөг учир энэхүү судалгааг явуулав. УСНЫ ЧАНАР НАЙРЛАГА: Байгалийн усанд 60-аад химийн элемент байгааг илрүүлээд байгаа ууссан давсны 90-95 хувь нь CL. SO4. HCO3. Na+. Mg2+. Ca2+. K эзэлдэг. Гол элементүүд нь усны найрлагыг тодорхойлдог ба тэдгээр элементүүдийн агуулгаас усны эрдэсжилт, хатуулаг хамаардаг. Усанд байгаа, молекулууд химийн янз бүрийн нэгдлүүдийн нийлбэрийг ерөнхий эрдэсжилт гэнэ. Усны ерөнхий эрдэсжилтийн 80 хувийг кальци, магний, натри, кали гэсэн катионууд эзэлдэг. Төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрүүдийн худгийн ус нь стандартын шаардлага хангасан байдаг боловч шугам сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд очиж буй усанд зарим тохиолдолд механик бохирдол илрэх өөрөөр хэлбэл яндан хоолойн зэв үүсэх гэх мэт бохирдол ажиглагдсаар байна.. СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ: Хүн амын хэрэглээний цэвэршүүлсэн савлагаатай усны хэрэглээ болон РН тоо хэмжээг илрүүлэх, эрдэсжилтийг харьцуулан үнэлсэн судалгаа хийж цаашид хүн усаа зөв сонгож хэрэглэх. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО: Савласан усны Рн харьцуулж хүчиллэг, суурилаг шинжээр ялган таних • Савласан усны шошгонд дахь эрдсийн агууламжийг уншиж МОНГОЛ УЛСЫН савласан усны СТАНДАРТ МNS5007:2025 тохирч байгааг судалж харьцуулах • Цэвэршүүлэн савласан ус, Туул Улиастайн гол, Эрдэнэ толгойн гүний худгийн Рн илрүүлэн судалж харьцуулах , эрдсийн хэмжээг хүний өдөрт авбал зохих физиологийн нормтой харьцуулж эрүүл мэндэд үзүүлж болох зарим эрсдэлийг тооцох. ЗОРИЛТ: Сүүлийн жилүүдэд хүний ундны хэрэгцээнд зориулж усыг цэвэршүүлэн эрдэсжүүлэн олон савлагаатай усыг үйлдвэрлэж байна. Үүнээс 30 нэр бүхий савлаласн усны чанарыг илрүүлэн судлах Усны Рн хэмжээг харьцуулж дүгнэлт гаргах, эрдсийн агууламжийг шошгоос нь уншиж харьцуулалт хийх, хэрэглээний усны Рн хэмжиж гаргах. II. СУДАЛГААНЫ АЖЛЫН ОБЬЕКТ Савлагдсан 32ш нэр бүхий ус, Туул Улиастайн гол, 147, 157-р сургуулийн цэвэршүүлсэн ус, Эрдэнэтолгойн 19-р худаг, төвлөрсөн шугамын ус,Waterproof РН метр. № Судалгааны обьект 1 Үйлдвэрийн савлагдсан 40 ш нэр бүхий ус 2 Усны найрлага шошго 3 Туул голын ус 4 Улиастайн голын ус 5 147, 157 дугаар сургуулийн ундны усны дээж 6 Эрдэнэтолгойн 19-р худгийн ундны усны дээж 7 Рн метр Waterproof багаж 8 Смарт лаборатори /Хан-уул дүүрэг 20-р хороо/ № Үзүүлэлтүүд Цэвэр ус Эрдэслэг ус 1 Ерөнхий хатуулаг /Ca2+ + Mg2+/, мг-экв/л ˂1,0 1,0-4,5 2 Нийт эрдэсжилт, мг/л ˂100 100-400 3 Исэлдэх чанар, мг/л, ихгүй 5 6 4 Усны орчин рН 5,5-9,5 5 Натрийн ион /Na++K+ /, мг/л ˂10 7,0-70 6 Кальцийн ион /Ca2+/, мг/л ˂20 20-70 7 Магнийн ион /Mg2+/, мг/л ˂5 1,8-2 8 Хлорын ион /Cl- /, мг/л ˂15 5-35 9 Сульфат ион /SO4 2- /, мг/л ˂15 10-80 10 Нийт төмөр /Fe2+ + Fe3+/, мг/л, ихгүй 0,2 0,2 11 Гидрокарбонат /HCO3 - /, мг/л ˂100 70-300 12 Нитратын ион /NO3 - /, мг/л, ихгүй 3,5 13 Нитритийн ион /NO2 - /, мг/л, ихгүй Илрэх ёсгүй ˂1,0 14 Аммонийн ион /NH4 + /, мг/л, ихгүй Илрэх ёсгүй ˂1,1
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 40 III. СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГАЧЛАЛ Судалгааны ажлыг гүйцэтгэхийн тулд 30ш савласан усны РН түүвэрлэн хүчиллэг суурилаг шинжээр нь ангилсан. ХҮСНЭГТ 1. САВЛАСАН УСНЫ PH /СУЛ ХҮЧИЛЛЭГ, СУУРИЛАГ ШИНЖ/ СУДАЛГАА (100МГ/Л) Савласан усны PH /сул хүчиллэг, суурилаг шинж/ судалгаа (100мг/л) Савласан усны нэр Bonagua Voyage Buble Vita Аяны ус Хужирт/бөм/ AguaGrystal2 Voyage /Цэнхэр/ За Цэвэр ус Ариг Enjoy Millenia AguaSe VOtA EVIAN AQUAFINA Тэрэлж /Байгалийн эрдэс/ Doctor water Дусал Тэрэлж /эрдэсжүүлсэн/ Хужирт2 Экос Voyage /ногоон/ ARA ИОДА+ Smooth OSPRING /Цайртай ус/ РН-8,5 /Шүлтлэг ус/ ALKALIN № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Р Н 5,5-7,5 5.5-7.5 5.5-6.5 5.5-7.5 5.5-7,5 5,5-6,0 5,5-7,5 5,5-7,5 5,5-7,5 5,5-7,5 5,5-7,5 5,5-7,5 6.5 6,5-7,5 6,5-7,5 7,2 7,5 6,8-7,8 8 7.5-8.0 7,5-8,0 7,0-8,5 8,5 8,5 8,5 7-8,5 9 7,0-9,8 8,0-8,5 7,5-8,6
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 41 IV. СУДАЛГААНЫ ҮР ДҮН Судалгаанд хамрагдсан нийт 30 ширхэг усны шошго дээрх РН харьцуулж үзэхэд 15ш нэр бүхий усны РН утга нь-дунджаар 6,5 гэж үзэхэд сул хүчиллэг шинж чанартай, 15 нэр бүхий усны РН сул суурилаг шинж чанартай байлаа. Худалдаанд байгаа савлагдсан сул хүчиллэг ус, суурилаг усны үнэ өртөг харьцуулж үзвэл нь үнэ өртөг хямд байсан нь ихэвлэн авч хэрэглэдэг бөгөөд биед эрдсийн дутагдал үүсч өвчлөл үүсэх магадал болж байна.. Эрдэсжилт сайн боловч усны өртөг өндөр учир төдийлөн хүмүүс худалдан авч хэрэглэдэггүй байна. Орчны хэрэглээний уснаас дээж авч РН метрийн багажаар хэмжилт хийж РН тодорхойлов. Энэ судалгаанаас үзэхэд 147-р сургуулийн шүүлтүүртэй усны РН6,64 зааж байгаа нь эрдэсжилттэй шүүлтүүрийг хугацаанд нь сольж хэрэглэж байгааг харуулж байна.157 сургуулийн шүүлтүүртэй ус 6,04 зааж байгаа нь эрдэсжүүлсэн шүүлтүүрийг солихгүй удаж байна. .Мөн ОО өрөөний крантын ус РН-5,89 зааж байгаа нь эрдэсжилт маш бага унданд хэрэглэж болохгүй. Төвлөрсөн шугамын ус хэрэглэдэг орон сууцны ус РН-6,14 хүчиллэг ус байв. 2. Эрдсийн агууламж тодорхойлох Судалгаанд савлагдсан нэр бүхий усны шошгон дахь эрдсийн агууламжийн хэмжээг уншиж судлан харьцуулалт хийсэн. Савлагдсан усны MNS 5007:2025 стандартыг баримтлан дээрх судалгаанд дүгнэлт хийлээ. Ca2+ 31 нэр бүхий уснаас 16 ус-20 стандарт хэмжээнд байна. Харин хужирт /бөмбөлөгтэй/-20-60, Тэрэлж 25-35, Doctor water-55, хужирт /эрдэс/ 20-60, Voyaje 20-70 зааж байгаа нь стандарт 20-70мг/л дээд хэмжээнд байгаа ньэрдэсийн агууламж ихтэй ус байна. Na+.K+ 31 нэр бүхий уснаас 16 ус -10 стандарт хэмжээнд байна. Харин хужирт /бөмбөлөгтэй/- Тэрэлж, Doctor water, хужирт /эрдэс/ 20-60, ИОДА, тэрэлж Voyaje зааж байгаа нь стандарт 7,0-70мг/л дээд хэмжээнд байгаа нь эрдэсийн агууламж ихтэй ус байна. Mg2+ 31 нэр бүхий уснаас 17 -5 стандарт хэмжээнд байна. Харин хужирт /бөмбөлөгтэй/-2-18, хужирт /эрдэс/ 2,0-18, ИОДА 2-18 Экос 2-18 зааж байгаа нь стандарт 2,0-18мг/л дээд хэмжээнд байгаа нь эрдэсийн агууламж өндөр байна. CI30 нэр бүхий уснаас 17 ус стандарт 15 байна. Харин Иода, хужирт, AQUAFINA зэрэг ус нь стандарт 5-35мг/л дээд хэмжээ зааж байгаа нь эрдэсийн агууламж өндөр байна. NO3судалгаанд 7 ус хамрагдаж, улсын стандарт 3,5мг/л хэвийн хэмжээнд байна. HNO316 нэр бүхий уснаас стандарт хэмжээ 15ыг 11 ус хэвийн зааж Doctor water-10-80мг/л, Хужирт 20-50Мг/л, Иода-10-80мг/л, ARA-10-80 зааж байгаа нь улсын стандарт 7-300мг/л хэвийн хэмжээнд байна. Энэ бүх усны эрдэсжилийг авч үзэхэд сул суурилаг ус Рн 7,5-8,9 нь улсын стандарт хэмжээнд Na+ /k/ Ca2+ Mg2+ ClNO3Fe2,Fe3+ HCO-3 SO4+ Zn F 1 Bonagua 5,5-7,5 3.0 5.0 5.0 6.0 2 Voyage 5.5-7.5 520 515 100 15 3 Buble 5.5-6.5 3.5 15 5.0 15 4 Vita 5.5-7.5 020 515 1,5 0,2 100 5 Аяны ус 5.5-7,5 3.0 3.0 515 6 Хужирт/бөм/ 5,5-6,0 7-50 20-60 2,0-18 5,0-30,0 100 7 AguaGrystal 5,5-7,5 10 20 515 100 8 Voyage /Цэнхэр/ 5,5-7,5 520 515 15 9 За 5,5-7,5 1,32 20 515 15 10 Цэвэр ус 5,5-7,5 20 515 0,2 100 11 Ариг 5,5-7,5 20 515 12 15 12 Enjoy 5,5-7,5 1,32 20 515 15 13 Millenia 6.5 5 3.0 55100 14 AguaSe 6,5-7,5 520 515 100 15 15 VOtA 6,5-7,5 1,0-2 20 1,0-3,0 15 1,5 0,2 100 16 EVIAN 7,2 6,5 80 26 10 3,8 360 14 17 AQUAFINA 7,5 70 4,5 18 35 80 18 Тэрэлж /Байгалийн эрдэс/ 6,8-7,8 8,0-20 25-35 20 15 20 0,8-1,0 19 Doctor water 8 15-20 55 18 8,5 70-300 10-80 20 Дусал 7.5-8.0 520 515 100 21 Хужирт 7,0-8,5 7,0-50 20,0-60,0 2,0-18,0 5,0-30,0 100 20,0-50,0 22 Тэрэлж /эрдэс/ 7,5-8,0 18,0 мг 20 20 15 20 23 Маya 910 20 515 15 24 ИОДА+ 7,0-8,5 7,0-50 20-60 2,0-18 5-35 100 10-80 25 РН-8,5 /Шүлтлэг ус/ 8,0-8,5 920 2-5мг 15 1,5 0,2 100 26 Экос 8,5 10 20 2-18мг 15 3,5 100 27 Voyage /ногоон/ 8,5 7,0-70 20-70 1,0-4,5 35 3,5 70-300 28 ARA 8,5 7,0-70 1,0-4,5 1,0-4,5 5-35 3,5 70-301 10-80 29 OSPRING /Цайртай ус/ 7,0-9,8 6-50 15-50 610-12,5 0,9-1,6 30 AURA 8,5 20 515 5 31 ALKALIN 7,5-8,6 10 20 515 0,2 15 Савласан усны Эрдэсийн агууламжийн судалгаа (100мл/г) № Усны нэр РН Эрдсийн агууламжийн судалгаа
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 42 байна. Харин сул хүчиллэг РН 5,5-7,5 нэр бүхий ус нь хэвийн улсын стандарт зааж байна. Савласан ус судлахын зэрэгцээ хэрэглээний ундны ус туул, улиастайн гол, худгийн, төвлөрсөн шугамын ус, сургуулийн шүүлтүүртэй усны РН судалж үзлээ. Эрдсийн агууламж судлах гэсэн боловч нарийн хэмжүүрийн багаж байгаагүй учир судалгаа шинжилгээ хийгээгүй болно. Судалгаанаас үзэхэд 147-р сургуулийн шүүлтүүртэй усны Рн6,64 зааж байгаа нь эрдэстэй шүүлтүүрийг хугацаанд нь сольж хэрэглэж байгааг харуулж байна.157 сургуулийн шүүлтүүртэй ус Рн6,04 зааж байгаа нь эрдэсжүүлсэн шүүлтүүрийг хугацаанд нь солихгүй удаж байна. .Мөн ОО өрөөний крантын ус Рн-5,89 зааж байгаа нь эрдэсжилт маш бага унданд хэрэглэж болохгүй. Төвлөрсөн шугамын ус хэрэглэдэг орон сууцны ус РН-6,14 хүчиллэг ус байв. БЗД-ийн 17 хорооны түгээгүүрийн 19 худгийн ус Рн-6,52 зааж байлаа. Дээрх усны хлорын агууламжийг Хан-уул дүүргийн 20 хороонд байрлах “Смарт-лабораторт” туршилт хийж тодорхойлов. AgNO3. K2GrO4 индикатор ашиглан хлорын агууламжийг титрлэн хлорын агууламжийг тооцоолон гаргалаа. Хлорын стандарт хэмжээ 15 мг/л байдаг. Төвлөрсөн шугамын ус 31,12 байгаа нь нэг дахин их байна. Энэ нь ус дамжиж байгаа шугам хоолойн бохирдол их бн гэж үзэж байна.Туул улиастайн гол хлорын агууламж бага байна. Учир нь орчны хлор бага гэж үзэж байна, мөн урсгал ус учир цэвэршилт их гэж үзэж байна. 19 худагийн усны хлор 12,45 хэвийн хэмжээнд байгаа учир унданд хэрэглэхэд тохиромжтой ус байна гэж үзэж байна. Хэрэглэж буй усны мэдлэг мэдээлэлээр асуумж боловсруулан судалгаа авлаа. Рн 7,59,5 39% Халуун рашаан 16% Цэвэр ус 11% Метал агуулса н ус 34% СУЛ СУУРИЛАГ УСНЫ РН ХЭД ВЭ? Хлорын агууламжийн судалгаа /мг/л/ Дээжийн нэр БЗДийн 19 худаг БЗДийн 16 худаг Улиастайн гол Туул гол Төвлөрсөн шугам Нэрмэл ус 12,45 11,67 6,22 6,22 31,12 5,40
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 43 Судалгаанд оролцогдоос савлагаатай усны хэрэглээний талаар асуумж авахад. • Савлагаатай цэвэршүүлсэн ус худалдан авч хэрэглэж байгаа боловч усныхаа хүчиллэг, суурилаг Рн-ын хэмжээг бага мэддэг • Савлагаатай цэвэршүүлсэн усныхаа шошгыг уншиж хэрэглэх нь бага. • Ус худалдан авахдаа ихэвчлэн хямд үнэтэй усыг сонгон хэрэглэдэг байна. ДҮГНЭЛТ Судалгаанаас үзэхэд эрдсийн агууламж багатай цэвэршүүлсэн усыг хэрэглэх хандлага түгээмэл байна. Хүний хэрэглэж буй усны аль нэг үзүүлэлт стандартаас хэтэрсэн тохиолдолд аливаа өвчин үүсэх эх үндэс болдог учир хүн бүр ууж буй усныхаа стандарт чанарт байнга анхаарч байх шаардлагатай байна. Хүний хэрэгцээнд цэвэршүүлсэн үйлдвэрийн савлагаатай ус байдаг боловч хүн ихэвчлэн үнэ багатай ус хэрэглэж байгаа нь хүчиллэг усыг хэрэглэх шалтгаан болж байна. Энэ нь эрдэсжилтийн дутагдалд оруулж өвчлөх магадлалыг өндөр болгож байна. Эрдэс багатай ус хэрэглэж байгаа нь хүний биеийн хүчиллэг шинж ихсэж эрдсийн дутагдалд орох эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай байна. Цэвэршүүлсэн усны шүүлтүүрийг солихгүй удсанаас болж ходоодны хүчтэй хүчиллэг шинж ихсэж, эрдсийн агууламж багатай ус хэрэглэж байгаа нь харагдаж байна.. Иймд шүүлтүүрийг хугацаанд нь сольж суурилаг ус хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Орчны хэрэглээний ус 5,89-6,64 зааж байгаа нь сул хүчиллэг орчинтой ус хэрэглэж байгаа нь судалгаагаар харагдлаа. Иймд гэр орон, албан газартаа эрдсийн агууламжтай шүүлтүүр тавьж хүн бүр ууж байгаа усныхаа чанарт анхаарч байх хэрэгтэй. Цэвэршүүлсэн усны шүүлтүүрийг тогтмол хугацаанд нь сольж байх нь хүний биед саармагжих үзэгдэл явагдах нь эрүүл мэндэд ач холбогдолтой юм. ДЭВШҮҮЛСЭН САНАА ШИЙДЭЛ Аль болох РН 6,5-8,5 усыг хэрэглэж байх нь биеийн хүчил, суурийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг учир эрүүл мэндэд маш чухал юм. Хэрэглээний цэвэршүүлсэн усны шүүлтүүрийг тогтмол хугацаанд нь сольж хэрэглэх. Крантны ус 5,85 зааж байгаа тул ууж хэрэглэж болохгүй мөн уламжлалт арга ундны усандаа хужир давсыг нэмж хэрэглэх. Сургуулийн химийн кабинет болон албан газар байгуулагад сүүлийн үеийн нарийн хэмжүүр бүхий РН метрийн багаж төхөөрөмжтэй болж хэрэглэж байх нь хүн бүр ундны усны чанар стандарт мэдэж байхад чухал хэрэглүүр юм. Үйлдвэрийн савлагаатай усны шошгыг уншиж хэрэгцээт усыг худалдан авч хэрэглэж байх. Эрдсийн агууламж ихтэй ус нь сул суурилаг учир хүний биед хүчил суурийн тэнцвэрт байдлыг бий болгодог боловч үнэ өртөг их тул үйлдвэрийн савласан усыг худалдан авах чадвар төдийлөн сайн биш иймд төр засаг хүн амын эрүүл мэндийн асуудалд анхаарч бүх усанд үнийн стандартын нэг түвшины шаардлагыг тавих санал дэвшүүлж байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] 6-12 ангийн хими сурах бичиг [2] 6-12 ангийн эрүүл мэнд , биологийн сурах бичиг [3] Усны зохистой хэрэглээ зөвлөмж [4] МNS 5007::2025 стандарт [5] МNS 900:2018 стандарт [6] Цэвэр усны үйлдвэр стандарт хэмжээ [7] Ундны усны фтор, иодын агууламжийн харьцаа [8] Монгол Улсын ШУА-усны эрдэс-эрүүл мэнд