scieee AI-readable full text Open interactive document viewer

STUDY ON THE CHEMICAL COMPOSITION OF SOME SURFACE AND GROUNDWATERS IN THE KHARKHORIN AREA (ХАРХОРИН ОРЧМЫН ЗАРИМ ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА)

Munkhbaatar, Punsantsovoo; Battumur, Tumursukh

Abstract

Манай судалгааны баг сүүлийн жилүүдэд Монгол- Японы хамтарсан “Монгол орны байгаль орчин, газар хөдлөлийн инженерчлэлийн судалгаа” дэд төслийн хүрээнд Орхон гол орчмын гадаргын болон зарим гүний усны химийн найрлага, бохирдолтын судалгааг явуулж ирлээ. Судалгааны зорилго нь судалгаанд хамрагдах районы усны химийн найрлага, шинж чанар, бохирдолтын төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоох явдал юм. Манай орны томоохон голын нэг болох Орхоны эх авч байгаа газар нутагт шороон ордоос алт боловсруулах олон уурхай ажиллахын зэрэгцээ тухайн бүс нутагт газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байдаг нь байгаль орчинд, ялангуяа гадаргын усанд нөлөөлөх өндөр эрсдэлтэй байдаг. Нөгөө талаас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулах талаар ажил хийгдэж эхлэсэн бөгөөд тус бүс нутгийн байгаль орчны суурь мэдээллийг бүрдүүлэхэд энэ төрлийн судалгаа ач холбогдолтой юм. Байгалийн усны найрлагын судалгааг тогтмол хийж байх нь бохирдолтын эх үүсвэрийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Энэхүү өгүүлэлд Өвөрхангай аймгийн Хархорин хот, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сум орчмын гадаргын болон гүний уснаас 2023 оны намар авсан дээжид хийсэн химийн болон багажит шинжилгээний үр дүнг харуулав. Судалгаанд авсан гадаргын усны 4 дээжинд магнийн ионы хэмжээ MNS 0900-2018 стандартад заасан хэмжээ 30 мг/л- ээс давж байсан бол гадаргын болон гүний усны 8 дээжинд бохирдолтын нэг үзүүлэлт болох нитрит ионы хэмжээ MNS4586:1998 стандартад зааснаас илүү гарсан байна.

Full text

JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 44 DOI: 10.5281/zenodo.17529834 STUDY ON THE CHEMICAL COMPOSITION OF SOME SURFACE AND GROUNDWATERS IN THE KHARKHORIN AREA Munkhbaatar Punsantsogvoo1, Battumur Tumursukh 2 Mongolia, Ulaanbaatar, Department of Chemical Engineering, School of Applied Sciences E-mail: [email protected] Abstract: In recent years, our research team has been conducting research on the chemical composition and pollution of surface and some groundwater in the Orkhon River area as part of the joint Mongolian-Japanese “Mongolian Environmental and Earthquake Engineering Research” sub-project. The goal of the study is to determine how the chemical composition, properties and pollution status of water in the study area are changing. In the area, where the Orkhon River, one of our country's major rivers, originates, there are many mines that process gold from placer deposits, and intensive agricultural and livestock production is taking place along the river, which poses a high risk of impacting the environment, especially surface water. On the other hand, work has begun on the construction of a new Kharkhorin city in the Orkhon Valley, and this study is important for establishing a baseline environmental data for the region. Regularly conducting research on the composition of natural waters is important for identifying sources of pollution and preventing it. This article presents the results of chemical and instrumental analysis of surface and groundwater samples taken in the fall of 2023 from the areas of Kharkhorin city, Uvurkhangai aimag, and Khotont and Ugiinuur soums, Arkhangai aimag. In 4 surface water samples, the magnesium ion level exceeded the MNS 0900-2018 standard value of 30 mg/l, while in 8 surface and groundwater samples, the nitrite ion level, an indicator of pollution, exceeded the standard value specified in the MNS4586:1998 standard. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 ХАРХОРИН ОРЧМЫН ЗАРИМ ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА Пунсанцогвоогийн Мөнхбаатар1, Төмөрсүхийн Баттөмөр2 1Монгол улс, Улаанбаатар, Химийн Инженерчлэлийн салбар, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email protected]1 Хураангуй: Манай судалгааны баг сүүлийн жилүүдэд МонголЯпоны хамтарсан “Монгол орны байгаль орчин, газар хөдлөлийн инженерчлэлийн судалгаа” дэд төслийн хүрээнд Орхон гол орчмын гадаргын болон зарим гүний усны химийн найрлага, бохирдолтын судалгааг явуулж ирлээ. Судалгааны зорилго нь судалгаанд хамрагдах районы усны химийн найрлага, шинж чанар, бохирдолтын төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоох явдал юм. Манай орны томоохон голын нэг болох Орхоны эх авч байгаа газар нутагт шороон ордоос алт боловсруулах олон уурхай ажиллахын зэрэгцээ тухайн бүс нутагт газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байдаг нь байгаль орчинд, ялангуяа гадаргын усанд нөлөөлөх өндөр эрсдэлтэй байдаг. Нөгөө талаас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулах талаар ажил хийгдэж эхлэсэн бөгөөд тус бүс нутгийн байгаль орчны суурь мэдээллийг бүрдүүлэхэд энэ төрлийн судалгаа ач холбогдолтой юм. Байгалийн усны найрлагын судалгааг тогтмол хийж байх нь бохирдолтын эх үүсвэрийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Энэхүү өгүүлэлд Өвөрхангай аймгийн Хархорин хот, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сум орчмын гадаргын болон гүний уснаас 2023 оны намар авсан дээжид хийсэн химийн болон багажит шинжилгээний үр дүнг харуулав. Судалгаанд авсан гадаргын усны 4 дээжинд магнийн ионы хэмжээ MNS 0900-2018 стандартад заасан хэмжээ 30 мг/лээс давж байсан бол гадаргын болон гүний усны 8 дээжинд бохирдолтын нэг үзүүлэлт болох нитрит ионы хэмжээ MNS4586:1998 стандартад зааснаас илүү гарсан байна. Түлхүүр үг: Усны хими, физикийн үзүүлэлтүүд, ионхроматографийн арга, ерөнхий эрдэсжилт, усны хатуулаг. I. УДИРТГАЛ Орхон гол нь хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг дамнан урсдаг томоохон гол бөгөөд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг манай улсын эдийн засгийн салбарууд төвлөрсөн чухал бүс нутаг юм. Орхон голын гадаргын усны нөөц нь арвин бөгөөд Г.Даваа нарын бичсэнээр олон жилийн дундаж урсацын 50 хувийн хангамшлаар тооцон үзэхэд 2345.0 сая.м3/жил, ашиглах боломжит нөөц 221.6 сая.м3 /жил, 90 хувийн хангамшлаар тооцон үзэхэд 1063.0 сая.м3/жил, ашиглах боломжит нөөц 99.7 сая.м3 /жил байдаг [1]. Сүүлийн жилүүдэд голын усны чанарт газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн нөлөө үзүүлэх боллоо. Ялангуяа Орхон голын эхэнд орших алтны уурхайнуудын үйл ажиллагаанаас болж голын ус ихээхэн булингартаж хүн мал ундаалахад төвөгтэй JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 45 болж байгаа талаар олонтой яригдах боллоо. Мөн голын ойролцоох төв, суурин газрууд, усжуулалтын систем нь гэсэн усны бохирдолтонд зохих хэмжээний нөлөө үзүүлж байна. Орхон голын усны химийн найрлага, бохирдолтын талаар олон судлаачид бүтээлдээ дурьдаж байсан. Үүний зэрэгцээ голын дагуу байрлах усны харуулын цэгүүдээс авсан шинжилгээний дүнгүүд ч байдаг ба эдгээрийг харьцуулсан дүгнэлтүүд олон байдаг. Голын усны найрлага улирал, хур тундасны хэмжээ, хүний үйл ажиллагаа зэргээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг учир байнгын судалгаа, мониторинг хийж байж хангалттай мэдээлэл олж авах боломжтой. А.Мөнгөнцэцэг, Ч.Жавзан нарын олон судлаачид Орхон голын дагуу олон газраас дээж авч шинжилгээ хийн, судалгааны дүнгээ нийтлүүлсэн байдаг [2]. Шинжилгээний дүнгээс харахад эхэн хэсэгтээ Орхон голын ус нь ууссан бодис багатай, цэнгэг усанд хамаарч байвч Хархорин хот орчмоос эхлэн голын усан дахь зарим ионы хэмжээ нэмэгдэж байжээ. Хожим нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алтны шороон орд боловсруулах уурхайнууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн усны чанар нилээд муудаж эхэлсэн бол 20152016 оны үед бүр олон нийт, төр засгийн анхаарал татсан асуудал болон хувирсан байдаг. 2018 онд Э.Булгамаа нарын судлаачид Орхон гол болон түүний цутгал голуудын усны найрлагыг судлахад хатуулаг нь дунджаар 1.3-4.0 мг-экв/л, усны хчиллэг, шүлтлэг чанар буюу рН-ийн үзүүлэлт 7.647.98 хооронд байжээ [3]. II. СУДАЛГААНЫ ОБЪЕКТ БА АРГАЧЛАЛ Судалгааны дээж авангуут газар дээр нь усны орчин-рН, исэлдэх-ангижрах потенциал -Еh, температурын утгыг зөөврийн потенциометр ашиглан хэмжсэн. Мөн гидрокарбонат (HCO33-), карбонат (CO32-) ион, усны хатуулгийг газар дээр нь титрлэн тодорхойлов. Усан дэхь төмрийн ион (Fe3+) болон сульфатын ион (SO42-) зэргийг суурин лабораторит спектрофотометрийн аргаар тус тус тодорхойлов. Голлох анион, катионы агуулгыг DIONEX – ICS3500 (АНУ) ион хроматограф багажан дээр тодорхойлов. Ионы хроматограф нь усан уусмал зэрэг шингэн төлөвт байх анионууд болон катионуудыг өндөр нарийвчлалтай тодорхойлох чадвартай, орчин үеийн багаж юм. Уг багажийн давуу тал нь хэд хэдэн ижил цэнэгтэй ионуудыг усан уусмалд зэрэг тодорхойлох боломж олгодог. III. ҮР ДҮН, ТҮҮНИЙ ХЭЛЦЭЛ Судалгааны дээжүүдийг 2023 оны 10-р сарын эхээр Орхон голын дагуу явж авсан ба зарим физик шинж чанарын үзүүлэлтүүд, карбонат, гидрокарбонат зэрэг химийн тогтворгүй зарим компонентуудыг дээж авсан цэг дээрээ шууд тодорхойлсон. Усны температур, орчин, Еh, цахилгаан дамжуулах чанар зэргийг хэмжсэн үр дүнг 1-р хүснэгтэд харуулав. Хүснэгтээс үзэхэд дээж авсан усны рН –ийн утга 7.45-9.45 -ын хооронд гарсан нь дээжүүд саармаг болон сул шүлтлэг орчинтойг харуулж байна. Харин Өгий нуурын усны хувьд сул шүлтлэг орчин давамгайлж байлаа. Дээж авах үеийн усны температурын утга 7.6𝑜 – 17.0𝑜𝐶-ийн хооронд хэлбэлзэж байв. Усны температур нь усны орчин болон усан дотор явагдах химийн процесст чухал нөлөөтэй хэмжүүр байдаг. Усны исэлдэхангижрах потенциалын утга – 86,9 мВоос - 18.мВийн хооронд хэлбэлзэж байсан. Энэрүү потенциалын утга нь усан дотор явагдах исэлдэнангижрах процесст оролцох электронуудын идэвхийн хэмжүүр болж өгдөг. Шинжилсэн дээжүүдийн бүгдэд нь энэ потенциал сөрөг утгатай байсан нь усны найрлагад исэлдэлтийн зэрэг багатай буюу ангижруулагч шинжтэй ионууд давамгайлж байгааг илтгэнэ. Цахилгаан дамжуулах чанар нь усны гүйдэл дамжуулах чадварыг илэрхийлэх ба усан дахь ионы концентраци их байх тусам өндөр гардаг. Усны дээжүүдийн цахилгаан дамжуулах чанарын утга 246 μS/cm (Дээж 1)- 2209 μS/cm (Дээж 11)-ийн хооронд байв. ХАРХОРИН ОРЧМЫН ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ ФИЗИК ШИНЖ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ 1-Р ХҮСНЭГТ № Нэр to, oC pH Eh, mV ЦДЧ, μS/cm Дээж 1 Орхон гол, Хужирт 14.5 8.65 -56.2 246 Дээж 2 Хужиртын гол 7.6 7.45 -18.2 663 Дээж 3 Нарийн гол 8.9 8.80 -62.9 1499 Дээж 4 Гүний худаг, Хархорин, Тунбааш 14.1 8.54 -50.1 653 Дээж 5 Орхон гол, Усан боомт 11.9 8.45 -54.9 286 Дээж 6 Орхон голын гүүр 11.7 8.66 -57.2 296 Дээж 7 Гүний худаг, улаан 12.0 8.35 -45.0 651 Дээж 8 Шугамын ус, захиргаа 14.1 8.35 -42.2 567 Дээж 9 Хөгшин Орхон 13.3 8.60 -65.3 1380 Дээж 10 Булаг, Хандаа 13.6 7.90 -25.2 791 Дээж 11 Өгийнуур, баруун цэг 14.3 9.45 -86.9 2209 Дээж 12 Өгийнуур, Сург.төв 17.0 9.15 -83.5 930 Дээж 13 Өгийнуур, Зүүн тал 14.1 9.16 -74.8 968 Дээж 14 Өгийнуур, урд цэг, хадан хушуу 14.3 9.36 -82.8 979 Дээж 15 Хөгшин Орхон, оролт 15.2 8.10 -56.8 389 Дээж 16 Орхон гол, Өгийн сум 12.1 8.08 -54.7 733 Дээж 17 Өгийнуур, сум худаг 14.1 7.60 -52.1 744 JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 46 Хархорин хот орчмын гадаргын болон гүний усанд катионууд тодорхойлсон дүнг 2-р хүснэгтэд харуулав. Худгууд болон голын дагуух зарим газрын усыг нутгийн иргэд унд ахуйн зортлгоор хэрэглэдэг тул шинжилгээний дүнг “MNS 0900: 2018, Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” стандарттай харьцуулан дүгнэлт хийлээ [4]. Хүснэгтээс харахад нийт дээжүүдийн хувьд усны хатуулаг 1.23 мг-экв/л (Дээж 1) – 6.05 мг-экв/л (Дээж 3) байгаа нь “зөөлөн” усны (<4 мг-экв/л) болон бага зэрэг хатуулагтай (>5 мгэкв/л) усны ангилалд хамаарагдана. Энэ нь шинжилгээнд хамрагдсан уснууд хатуулгийн хувьд ундны усны стандартын шаардлагыг хангаж байгааг илтгэж байна. Голын сав газар орчмын шохойн чулуу, доломит, гипс, силикатуудууд болон бусад эрдсүүдийн уусалт, өгөршилтийн явцад гадаргын ус руу кальци ба магнийн ионууд орох бололцоотой ба энэ нь уг ионуудын гол эх үүсвэр болдог. Авсан дээжүүдэд агуулагдах кальцийн ионы (Ca2+) агуулга 18.13 мг/л – 55.21 мг/л байсан. Энэ нь ундны усны стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 100 мг/л гэсэн утгаас нилээд доогуур байгааг харж болно. Усны ихэнх дээжэнд агуулагдах магнийн ионы агуулга 4.01 мг/л – 29.99 мг/л-ийн хооронд байсан ба энэ нь ундны усны стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ - 30 мг/л-ээс бага байна. Харин Нарийн гол (Дээж 3) 40.18 мг/л, Хөгшин Орхон (Дээж 9) 38.52 мг/л, Өгийнуур баруун цэг (Дээж 11) 54.13 мг/л, Өгийнуур зүүн тал (Дээж 13) 30.17 мг/л магнийн ион агуулагдаж байгаа нь ундны усны стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 30 мг/л-ээс давсан байна. Натрийн ионы хувьд стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 200 мг/л байдаг бөгөөд голын усны дээжүүдийн натрийн ионы агуулга 6.58 мг/л – 75.94 мг/л-ийн хооронд байгаа (2-р хүснэгт) нь стандартын шаардлагыг хангаж байгааг харуулна. Мөн калийн ионы агуулга 1.60 мг/л - 11.52 мг/л байгаа нь ундны усанд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Харин Өгийнуур, баруун цэг (Дээж 11) -ийн натрийн ионы агуулга 227.26 мг/л байгаа нь ундны усны стандартын дээд агуулгаас давсан байв. Усанд агуулагдах натри болон калийн ионуудын гол эх үүсвэр нь сав газрын чулуулгуудийн уусалт, уусамтгай давс агуулсан эрдсүүдийн уусалттай холбоотой байдаг. Үүний зэрэгцээ үйлдвэр, аж ахуйн хаягдал усны дутуу цэвэрлэгээ, тариалангийн талбайн усалгааны ус гол руу орох зэрэг нь бас нөлөөлнө. Усан дахь төмрийн ионы агуулга бүх дээжүүдэд 0.05 мг/л - 0.15 мг/л-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь ундны усны стандартад заасан дээд агуулга болох 0.3мг/л гэсэн утгаас хэтрээгүй байна. Харин Өгийнуур сумын гүний худгийн усанд 0.39 мг/л төмөр агуулагдаж байсан нь ундны усны стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага зэрэг давсан болохыг харуулж байна.. Ундны усны найрлагад байх төмрийн ионы агуулга 1 мг/л-ээс их байх үед усны физик шинж чанарыг өөрчилж аргуу, төмөрлөг тааламжгүй амттай болдгодог тухай мэдээлэл байдаг [3]. Шинжилгээ хийсэн гадаргын болон гүний усанд байх сөрөг цэнэгтэй ионууд болох анионы агуулгыг 3-р хүснэгтэд харуулав. Хүснэгтээс харахад усан дахь сульфат ионы концентраци 6.05 мг/л – 211.72 мг/л - ийн хооронд байна. Энэ нь ундны усны стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 500 мг/л-тэй харьцуулахад ихээхэн бага байна. Усанд сульфатын ионууд орох үндсэн эх үүсвэр нь гөлтгөнө болон бусад хүхэр агуулсан эрдсүүдийн уусалт, өгөршлийн процессууд байдаг Мөн металл, металл бус нэгдлүүдэд орших сульфидүүдийн исэлдэлтийн процессууд ч зохих нөлөөтэй. Гадаргын усан дахь нитратын ионы зөвшөөрөгдөх дээд агууламжийг усны орчны чанарын үзүүлэлт MNS4586:1998 [5] - д 9.0 мг NO3 гэж тогтоосон байдаг. Авсан дээжүүдэд тодорхойлогдсон нитрат ионы концентраци 0.52 мг/л – 2.42 мг/л хооронд хэлбэлзэж байгаа нь усны орчны чанарын үзүүлэлтийн стандарт MNS4586:1998 –ийн шаардлагад нийцэж байна. Харин Хархорин Тунбааш гүний худаг (Дээж 4) 24.99 мг/л, Гүний худаг улаан (Дээж 7) 24.96 мг/л, Шугамын ус, захиргаа (Дээж 8) 25.28 мг/л цэгүүдэд усны нитратын агуулга MNS4586:1998-ын стандартад заасан үзүүлэлтээс давсан байна. ХАРХОРИН ОРЧМЫН ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ КАТИОНЫ АГУУЛГА 2-Р ХҮСНЭГТ Усны бохирдолтыг илэрхийлэх нэг гол үзүүлэлт нь нитрат ионы агуулга бөгөөд Хархорин хотын Тунбааш буудлын орчмын гүний худгийн (Дээж 4) усанд 24.99 мг/л, Гүний худгийн (Дээж 7) усанд 24.96 мг/л, Шугамын усанд (Дээж 8) 25.28 мг/л нитрат ион агуулагдаж байсан нь ”Усны чанарын зэргийн Хат, мг/эк вл Катионы агуулга мг/л Na+ K+ Ca2+ Mg2+ Fe Дээж 1 1.23 6.58 1.69 18.13 4.01 0.05 Дээж2 3.52 15.33 1.60 51.34 11.71 0.1 Дээж 3 6.05 80.27 5.28 55.21 40.18 0.15 Дээж 4 3.49 14.16 2.37 51.48 11.29 0.07 Дээж 5 1.45 7.33 1.81 21.39 4.72 0.08 Дээж 6 1.51 7.39 1.83 22.41 4.81 0.05 Дээж 7 3.48 14.06 2.15 51.22 11.25 0.4 Дээж 8 3.52 13.95 2.36 51.91 11.40 0.19 Дээж 9 5.71 75.94 5.25 51.15 38.52 0.15 Дээж 10 3.71 31.16 3.29 48.08 15.98 0.08 Дээж 11 5.65 227.26 11.52 24.06 54.13 0.1 Дээж 12 3.43 67.17 6.50 20.00 29.64 0.07 Дээж 13 3.48 67.88 6.64 20.15 30.17 0.13 Дээж 14 3.48 68.62 6.54 20.50 29.99 0.12 Дээж 15 1.87 13.06 2.18 25.26 7.41 0.1 Дээж 16 3.28 34.56 3.28 38.55 16.51 0.07 Дээж 17 3.51 27.06 1.83 47.83 13.69 0.39 MNS09002005 7.0 200.0 100.0 30.0 0.3 JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 47 ангилал”- д” зааснаар бохир ус (V зэрэг) гэсэн ангилалд хамрагдахаар байна. Нитратын ионууд байгалийн усанд орох гол эх үүсвэр нь усан дотор явагдах аммонийн ионы нитрификацийн процесс юм. Мөн азотын хүчиллэг ислүүд агуулсан хур тунадасны ус, үйлдвэрлэлийн болон ахуйн сайн цэвэрлэгдээгүй хаягдал ус, газар тариаланд азотын бордоо хэрэглэсний улмаас цас, борооны усаар дамжин байгалийн ус руу орох зэрэг байдал энд нөлөөлнө. Ундны усан дахь нитритийн ионы зөвшөөрөгдөх дээд агууламжийг Монгол улсын стандарт MNS0900:2018 [4] - аар 1.0 мг NO2 гэж тогтоосон байдаг. Шинжилгээнд авсан дээжүүдэд байх нитрит ионы концентраци 0.006 мг/л – 0.283 мг/л хооронд хэлбэлзэж байгаа нь Ундны усны стандарт MNS 0900: 2018-д заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээг хангаж байна. Гэхдээ Байгаль орчны сайд, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/A/352 тоот тушаалаар батласан ”Гадаргын усны цэвэр зэргийн ангилалын норм”-д заагдсан утгаар авч үзвэл Нарийн голын усан дахь нитрит ион 0.15 мг/л буюу их бохирдолтой, харин 10, 15, 17-р дээжүүдийн хувьд бага бохирдолтойгоос бохирдолтой гэсэн ангилалд багтахаар байна. ХАРХОРИН ОРЧМЫН ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ КАТИОНЫ АГУУЛГА 3-Р ХҮСНЭГТ Гадаргын усан дахь нитритийн ионы зөвшөөрөгдөх дээд агууламжийг усны орчны чанарын үзүүлэлт MNS4586:1998 [6] - д 0.02 мг NO2 гэж тогтоосон байдаг. Бидний шинжилсэн дээжүүдэд байх нитритийн ионы агуулга 0.005 мг/л - 0.015 мг/л хооронд хэлбэлзэж байгаа нь Усан орчны чанарын үзүүлэлтийн стандартын шаардлагаас даваагүй байна. Харин 0.026 мг/л (Дээж 3), 0.053 мг/л (Дээж 5), 0.021 мг/л (Дээж 6), 0.025 мг/л (Дээж 9), 0.283 мг/л (Дээж 11), 0.109 мг/л (Дээж 13), 0.036 мг/л (Дээж 14), 0.185 мг/л (Дээж 15) цэгүүд нь MNS4586:1998 -ын стандартаас давсан байна. Усны дээжүүд дэх хлоридын ионы агуулга 0.97 мг/л – 86.25 мг/л - ийн хооронд байгаа бөгөөд энэ нь Ундны стандарт MNS0900:2018 –д заасан зөвшөөрөгдөх дээд агуулга болох 350 мг/л-ээс олон дахин бага байна. Бүх дээжийн хувьд гидрокарбонат ионы агууламж 84.30 мг/л – 460.18 мг/л хооронд хэлбэлзэж байв. Монгол улсын Ундны усны стандартад усанд байх карбонатын болон ба гидрокарбонатын ионы хэмжээг хязгаарладаггүй. Усны эрдэсжилтийг шинжилгээгээр илэрсэн бүхий л эрдэс бодисуудын нийлбэрээр ихэвчлэн тодорхойлдог. Бидний шинжилгээ хийсэн бүх дээжүүдийн хувьд усны эрдэсжилт 123.22 мг/л – 489.96 мг/л -ийн хооронд байсан. Иймд эдгээр усыг А.М.Овчинниковын ангиллаар [6] “цэнгэг” (200-500 мг/л) усанд хамааруулж болно. Харин цөөн хэдэн дээж, тухайлбал Дээж 3 (749.58 мг/л), Дээж 9 (690.24 мг/л)- нь арай илүү эрдэсжилттэй байсан боловч ундны усны стандартын шаардлага (<1000 мг/л)-ыг хангаж байна. Харин 1104.7 мг/л Дээж 11-д Дээжийн № Анионы агуулга, мг/л Эрдэсжилт , мг/л SO42FNO2NO3ClHCO3CO3Дээж 1 6.05 0.17 0.014 1.24 0.97 84.30 0.0 123.22 Дээж 2 10.29 0.75 0.015 0.52 3.20 236.77 0.0 331.66 Дээж 3 82.28 2.84 0.026 0.75 22.38 460.18 0.0 749.58 Дээж 4 17.44 0.39 0.005 24.99 3.39 200.90 0.0 326.52 Дээж 5 7.14 0.26 0.053 0.98 1.22 97.99 0.0 142.99 Дээж 6 7.00 0.31 0.021 0.88 1.29 101.98 0.0 148.01 Дээж 7 16.78 0.38 0.006 24.96 3.39 200.95 0.0 325.59 Дээж 8 17.61 0.38 0.011 25.28 3.42 201.94 0.0 328.49 Дээж 9 78.77 2.65 0.025 1.38 24.47 411.91 0.0 690.24 Дээж 10 35.24 0.76 0.010 0.03 8.39 252.79 0.0 395.85 Дээж 11 211.72 1.34 0.283 0.74 86.25 433.25 54.0 1104.7 Дээж 12 38.11 1.49 0.011 0.10 16.49 255.45 30.0 465.06 Дээж 13 38.28 1.49 0.109 0.13 16.52 284.64 18.0 484.18 Дээж 14 38.23 1.49 0.036 0.13 16.58 292.70 15.0 489.96 Дээж 15 9.53 0.36 0.185 0.34 3.30 132.91 0.0 194.67 Дээж 16 33.88 0.85 0.011 0.25 8.73 223.88 6.0 366.60 Дээж 17 14.64 1.14 0.012 2.42 2.77 260.30 0.0 372.12 MNS09002005 500.0 0.7-1.5 1.0 50.0 350.0 1000.0 MNS45861998 0.02 9.0 300 JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 48 эрдэсжилтийн хэмжээ 1104.7 мг/л байсан нь Ундны усны стандартаас давсан үзүүлэлт байв. ДҮГНЭЛТ Хархорин орчмын зарим гадаргын болон гүний уснаас 2023 оны намар авсан дээжүүдэд усны химийн найрлага болон бохирдолтын зарим үзүүлэлтүүдийг тодорхойлов. Шинжилгээний дүнгээс үзэхэд усны ихэнх үзүүлэлтүүд Ундны усны MNS 0900: 2018 стандартад тавигдах шаардлагыг хангаж байсан ба харин магнийн ион Нарийн гол (Дээж 3) 40.18 мг/л, Хөгшин Орхон (Дээж 9) 38.52 мг/л, Өгийнуур баруун цэг (Дээж 11) 54.13 мг/л, Өгийнуур зүүн тал (Дээж 13) 30.17 мг/л байсан нь Ундны усны стандарт MNS0900:2018-д заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 30 мг/л гэсэн утгыг давсан байлаа. Өгийнуур, баруун цэг (Дээж 11)-ийн эрдэсжилт нь 1104.7 мг/л байсан нь Ундны усны стандартад заасан дээд утга болох 1000 мг/л-ээс давсан байна. Мөн Өгийнуур, сум худаг (Дээж 17)-ийн төмрийн агуулга нь 0.39 мг/л байгаа нь ундны усны зөвшөөрөгдөх дээд утга болох 0.3 мг/л-ээс давсан байв. Харин Өгийнуур, баруун цэг (Дээж 11) -ийн натрийн ионы агуулга 227.26 мг/л байгаа нь Ундны усны стандарт MNS0900:2018 –д заасан дээд агуулгаас мөн давсан байв. Бохирдолтын үзүүлэлт болох нитрат ионы хувьд” Усны чанарын зэргийн ангилал”- аар Хархорин Тумбааш гүний худаг (Дээж 4), Улаан худаг (Дээж 7), захиргааны шугамын (Дээж 8) уснуудад тус тус 24.99 мг/л, 24.96 мг/л, 25.28 мг/л буюу бохир (V зэрэг) гэсэн ангилалд багтахаар байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] Даваа Г. Мягмаржав. Б. Монгол орны гадаргын ус. УБ: 1999. [2] [2] Zavzan.Ch. Chemical composition of water from Orkhon River’s basin. Some problems of Mongolian geo-ecology, Ulaanbaatar, 2016 [3] [3] Булгамаа.Э. Орхон голын усны бохирдлын судалгаа Магистрын бүтээл. УБ: ШУТИС,ЭШБ, 2018. [4] [4] Монгол улсын стандарт “MNS 0900: 2018, Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн [5] шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” [6] [5] “Усан орчны чанарын үзүүлэлт” Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн хурлын 1998 оны 05-р сарын 28-ны өдрийг 17-р тогтоолоор батлав. УБ,1998 оны 143/A/352 тоот тушаалын хавсралт [7] [6] ” Гадаргын усны цэвэр зэргийн ангилалын норм”, Байгаль орчны сайд, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/A/352 тушаалын хавсралт